Даланзадгадын аварга шалгаруулах нийтийн бүжгийн тэмцээн болно
2022 оны 02 сарын 24

Өмнөговь аймгийн төв Даланзадгадын аварга шалгаруулах нийтийн бүжгийн тэмцээнийг анх удаагаа зохион байгуулах гэж байна.
Тус сумын “Эрүүл иргэн-Хөгжлийн тулгуур” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах “Бүжгээр эрүүлжье” уриан дор дээрх тэмцээнийг зохион явуулна. Даланзадгад сумын ЗДТГ, Монголын нийтийн бүжгийн спортын холбооны Өмнөговь аймаг дахь салбар зөвлөл болон Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоотой хамтран зохион байгуулах юм. Иймд нийт бүжгийн спортоор хичээллэдэг, сонирхдог иргэдийг урьж байна. Бүжгийн спортоор хичээллэж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, эрч хүчээр дүүрэн, эрүүлжин чийрэгжих бүрэн боломжтой юм.
Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: