Ханбогд сумын иргэд шаардах цуглаан хийхээр болжээ

2022 оны 01 сарын 08

Оюу толгойн уурхайн хойд хаалган дээр шаардах цуглаан зохион байгуулахаар боллоо гэж Ханбогд сумын иргэд мэдээллээ.

Тэдний үзэж байгаагаар "Оюутолгой" ХХК нь орон нутгийн ард иргэд, малчид биднийг дорд үзэж, эрх ашгийг маань хохироосоор байна гэв. Уг цуглааныг энэ сарын 10-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн аж.

Иргэдийн тавьж байгаа шаардлага нь :

1. ГТЗ-өөс 2018 онд тохиролцсон, төслийн нөлөөлөлд өртсөн малчидын цаашдын тогтвортой амжиргааг "Оюутолгой" ХХК дэмжиж хамтран ажиллах шийдвэрийг яаралтай хэрэгжүүлэх.

2. Далд уурхайн санхүүжилт батлагдсан. Мөн Монгол улсын хөдөлмөрийн тухай хууль шинэчлэн батлагдаж, ажил амралтын хувиар14/14 болсонтой холбоотой ажиллах хүн хүч нэмэгдэх шаардлага гарч байгаа. Иймд Ханбогд сумын ажилгүй иргэдийг ажилд авах.

3. "Оюутолгой" ХХК-ийн туслан гүйцэтгэгч, гэрээт компаниудын ажилчдын цалинг үндсэн "Оюутолгой" ХХК-ийн ажилчидын цалингийн түвшинд хүргэж жигдрүүлэх.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: