Халдвар хамгааллын дэглэмээ чангатгахыг анхаарууллаа

Өмнөговь аймагт коронавирусний халдвар эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор халдвар хамгааллын дэглэмээ чангатгахыг анхаарууллаа.
Тус аймагт сүүлийн 24 цагт коронавирусний 134 тохиолдол шинээр батлагдаж 2022 он гарсаар нийт тохиолдол 296 боллоо. Үүнээс Даланзадгадад 46, Ханбогдод 33, Цагаанхаданд 20, Ноёнд 27, Цогт-Овоо, Баян-Овоо, Оюутолгойд тус бүр 2, Цогтцэций, Ханхонгорт тус бүр 1 тохиолдол гараад байна. Шинээр 0-17 насны 37 хүүхэд халдвар авчээ. Шинээр болон давтан халдвар авч байгаа тохиолдол бүртгэгдэж байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Гэр бүл, албан байгууллагын хүрээнд халдвар тархах тохиолдол дийлэнх байгаа тул халдар хамгааллын дэглэмээ чангатган, хувийн сахилга баттай байж халдвараас хамгаалахыг аймгийн Онцгой комиссоос уриалж байна.
Сэтгэгдэлүүд: