"Зөрчилгүй жолооч- Санта цагдаа" арга хэмжээг зохион байгуулжээ

2022 оны 01 сарын 02

Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Цагдаагийн газраас "Зөрчилгүй жолооч- Санта цагдаа" арга хэмжээг зохион байгуулжээ.

Өнгөрсөн шинэ жилийн баяраар тус Цагдаагийн газраас "Шинэ жил хэсэгчилсэн арга хэмжээ"-ний хүрээнд аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран дээрх ажлыг зохион байгуулжээ. Энэ хүрээнд Даланзадгад суманд дүрмийн дагуу зөрчилгүй хөдөлгөөнд оролцсон 50 жолоочид гарын бэлэг гардуулсан байна. Мөн Ханбогд сум дахь Цагдаагийн тасгаас замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэн, соёлтой оролцсон 15 жолоочид шинэ оны мэндчилгээ дэвшүүлж бэлэг өгчээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: