А-92 бензиний үнэ 200 төгрөгөөр нэмэгдсэн байна

2021 оны 12 сарын 30

Энэ сарын 30-ны өдрийн байдлаар Өмнөговь аймагт А-92 бензин 2380 төгрөгийн үнэ байна. 

Энэ нь өмнөх сарын 24-ний өдрийн ханштай харьцуулахад 200 төгрөгөөр нэмэгдсэн байгаа юм. Мөн А-80 бензин, дизел түлш тус бүр 100 төгрөгөөр нэмэгдсэн байна. Тус аймгийн Статистикийн хэлтсийн мэдээлж байгаагаар энэ сарын 30-ны өдрийн байдлаар ямааны мах 7500, хонины мах 8500 төгрөгийн үнэтэй байгаа нь өмнөх сартай харьцуулахад махны үнэ тогтвортой байгаа юм. Гол нэрийн бараа болох нэгдүгээр зэргийн гурил 1687, сахар 1825, цагаан будаа 2990 төгрөгийн үнэтэй байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: