Өмнөговь аймаг 2,5 сая толгой мал тооллуулжээ

2021 оны 12 сарын 30

Энэ оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Өмнөговь аймаг 2,5 сая толгой мал тооллуулжээ.

Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын аймгийн урьдчилсан дүнгээр 2.5 сая мал тоологдсон нь өмнөх оноос 368.6 мянган толгой буюу 12.7 хувиар буурсан үзүүлэлтэй байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ. Малын төрлөөр авч үзвэл 101.8 мянган адуу, 31.3 мянган үхэр, 160.4 мянган тэмээ, 626.0 мянган хонь, 1 592.5 мянган ямаа тоолуулсан байна. Үүнийг өмнөх онтой харьцуулахад ямаа 295.2 мянга буюу 15.6 хувиар, хонь 56.6 мянга буюу 8.3 хувир, үхэр 1.9 мянга буюу 5.8 хувиар буурчээ. Мөн адуу 8.5 мянга буюу 7.7 хувиар, тэмээ 6.3 мянга буюу 3.8 хувиар буурсан байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: