1200 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийг ашиглалтад оруулна

2021 оны 12 сарын 14

Өмнөговь аймгийн төв Даланзадгадад ирэх онд 1200 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийг ашиглалтад оруулна.

Тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаанаар ирэх онд хийх ажлууд болон төсвөө хэлэлцсэн байна. Хуралдаанаар Гурвансайхан хороололд барьж байгаа 1200 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийг ирэх онд ашиглалтанд оруулахаар боллоо. Мөн 1, 3, 5, 7 дугаар сургууль, 8, 23 дугаар цэцэрлэгийн засварыг хийхээр болжээ.

Ташрамд өнгөрөгч онд тус суманд 8599 өрхийн 27858 иргэн тоолуулсан байдаг.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: