50451 толгой малыг халдварт өвчнөөс сэргийлэх тарилгад хамруулжээ

2021 оны 12 сарын 14

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд энэ онд 50451 толгой малыг халдварт өвчнөөс сэргийлэх тарилгад хамруулсан байна.

Тус сумыг хөгжүүлэх "Дэвшилтэт Даланзадгад" хөтөлбөрийн хүрээнд хөдөө аж ахуйн салбартаа малыг эрүүлжүүлэх ажлыг шат дараатай хийсэн байна. Үүнд дээрх ажлыг хийсэн бөгөөд сахуу, галзуу, шөвөг яр, бог малын мялзан зэрэг өвчнөөс сэргийлэх тарилга хийжээ. 

Даланзадгад сум нь аймгийн төв хэдий ч сумын харъяат малчид цөөнгүй байдаг юм. Өнгөрөгч оны жилийн эцсийн мал тооллогоор 444 малчин өрхийн 136,4 мянган толгой мал тоолуулсан байдаг. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: