Цогтцэцийн хүн эмнэлгийн барилгын суурь усанд автжээ

2021 оны 11 сарын 23

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын хүн эмнэлгийн барилгын суурь усанд автаад байна.

Аймгийн Засаг дарга Р.Сэддорж, аймгийн ЗДТГ-ын ХХОБТХ-ийн дарга О.Эрдэнэ-Өрнөх, НБХ-ийн дарга Ц.Бадамцэрэн болон албаны бусад хүмүүс Цогтцэций сумын Сум дундын эмнэлгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж байна гэж аймгийн ОНХА-аас мэдээллээ. Тус эмнэлгийн урд хэсэгт зун намрын борооноос үүдэлтэй их хэмжээний үерийн ус хуримтлагдсанаас хөрсний ус нэвчилт явагдаж эмнэлгийн доод давхарт ус дүүрч хүндрэлтэй нөхцөл үүсчээ. Аймгийн ИТХ-д Цогтцэций сумаас сонгогдсон төлөөлөгч Г.Цог-Өрнөх, Сум дундын эмнэлгийн дарга Ц.Баяржаргал нар эмнэлгийн доод давхарын усны асуудал, эмч, ажилчдын орон сууцны асуудал, рентген аппарат шаардлагатай байгаа талаар аймгийн Засаг даргад танилцууллаа. Тус эмнэлэг 14 их эмч, 8 сувилагч, 18 тусгай мэргэжилтэн, 12 ажилчидтай бөгөөд суурин 8000 гаруй иргэдээс гадна уурхайн ажилчид, нүүрс тээврийн жолооч зэрэг 10 мянга гаруй хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэн ачаалал өндөртэй ажилладаг. Аймгийн Засаг дарга Р.Сэддорж эмнэлгийн доод давхарын ус зайлуулах, хөрсний усны нэвчилтийг зогсоох шаардлагатай хөрөнгө санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: