Хоршоодын гишүүд, холбогдох албаныхан туршлага солилцлоо

2021 оны 11 сарын 22

Өмнөговь аймагт хоршоодын гишүүд, хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах боллоо.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны "Нутгийн хишиг" хөтөлбөрт хоршоод, үйлдвэрлэлийг дэмжих заалтуудыг тусгасан. Тус зорилтын хүрээнд “Малчдын хоршоог чадавхижуулах, хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүдийг сургах” сургалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн газартай хамтран дээрх сургалтыг зохион байгуулсан байна. Сургалтад 15 сумын төлөөлөл оролцлоо. Тэд орон нутгаас хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй бодлого арга хэмжээ, хоршооны талаар төрөөс баримтлах бодлого баримт бичиг, хоршоог хөгжүүлэх хөнгөлөлттэй зээл, сонгон шалгаруулалт, эргэн төлөлт, монгол ногоо төслөөс газар тариалангийн хоршоодыг дэмжих зорилтын хүрээнд хийж буй ажлууд, хоршоодын сайн туршлагыг хэлэлцсэн. Аймгийн хэмжээнд 103 хоршоо бүртгэлтэй байгаагаас түүхий эд бэлтгэн нийлүүлэх, газар тариалан, сүү сүүн бүтээгдэхүүн, гар урлал гэсэн чиглэлээр 58 хоршоо идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: