Өмнөговьд тэмээний уралдаан болно

2021 оны 11 сарын 22

Өмнөговь аймгийн Даланзадгадад энэ сарын 25, 26-ны өдрүүдэд тэмээний уралдаан болно

Уг уралдаан нь дэлхийд ховор хоёр бөхт тэмээн сургийг хайрлан хамгаалах, өсгөн үржүүлэх, тэмээчдийн хөдөлмөрийн өндрөөр үнэлэх, тэмээн соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. Аймгийн ЗДТГ, "Тэмээн соёл - уралдааны холбоо" ТББ хамтран зохион байгуулж байна. Тэмээний уралдаанд ат, битүү шүдтэй тайлаг, хоёр настай тором, нас хүйс харгалзахгүй богино зайны уралдаан, тэмээтэй буухиа тэмцээн гэсэн төрлүүдэд тэмээчид авхаалж самбаа, тэмээнийхээ хурд хүчийг сорих юм. "Тэмээн соёл - уралдааны холбоо" ТББ-ын нарийн бичгийн дарга Д.Баянмөнх "Цар тахлын улмаас тэмээний уралдаан явуулалгүй 2 жил болсон. Гадаа зохион байгуулдаг учраас аюулгүй гэж үзэн тэмээний уралдаанаа зохион байгуулахаар болсон" гэлээ. 

Тэмээний уралдааныг Өмнөговь аймгийн 15 сумын тэмээчдийн дунд хаалттай байдлаар зохион байгуулах юм. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: