Зарим суманд аж ахуй нэгжийн тооллого дуусчээ

2021 оны 11 сарын 19

Өмнөговь аймагт аж ахуй нэгжийн тооллого энэ сарын 19-ний өдрийн 12:00 цагийн байдлаар 61,3 хувьтай үргэлжилж байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ. 

Энэ сарын 1-нээс эхэлсэн уг тооллого энэ сарын 30-нд дуусах юм. Дөрвөн жилд нэг удаа болдог энэхүү тооллогод энэ удаад өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдийг мөн хамруулж байгаагаараа онцлог. Тооллогын үйл явцыг танилцуулахад Мандал-Овоо, Цогт-Овоо суманд тооллого дууссан байна. Баяндалайд 94 хувь, Хүрмэн суманд 90 хувьтай байгаа нь аж ахуй нэгжүүд тооллогод хамгийн өндөр дүнтэй хамрагдаж байна. Харин Гурвантэст 46,4 хувь, Цогтцэцийд 47,6 хувьтай байгаа нь тооллогод хамгийн бага хувьтай хамрагдаж байгаа аж. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: