Залуусын гарааны бизнесийг дэмжлээ

2021 оны 11 сарын 19

Өмнөговь аймагт залуусын гарааны бизнесийг дэмжиж 5 хүртэлх сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Залуус”, “Өсөлтийг өрх бүрд” гэсэн дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд 18-34 насны хувиараа хөдөлмөр эрхлэх хүсэл эрмэлзэлтэй залуусын төлөөлөл 17 иргэнд аймгийн Засаг дарга дээрх мөнгөн дэмжлэгийг олголоо. Энэхүү дэмжлэг нь эргэн төлөгдөхгүй бөгөөд залуус гарааны бизнесээ хөгжүүлэхэд боломж болж байгаа юм. Сур суран эдлэл, таван цулын хоол хүнс, гутал засвар, ноён сэврэй хийцийн үнэт эдлэл өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зэрэг төслүүд энэхүү дэмжлэгт багтжээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: