Өмнөговиос 91 жилийн дараа улсын заан төрлөө

2021 оны 11 сарын 18

Өмнөговь аймгаас 91 жилийн дараа улсын заан цолтон төрлөө. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улсын 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд 7 давсан Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат Цэдэнбазарын Одбаярт Улсын заан цол хүртлээ. Тэрээр “Говийн хүчтэн” дэвжээний бөх юм. 

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат Бадамын Баярхүү 1930 оны Улсын их баяр наадамд 1011 бөхөөс найм давж Улсын заан цол хүртэж байсан түүхтэй.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: