Нийт бэлчээрийн 9.8 хувийг отрын нутаг эзэлж байна

2021 оны 11 сарын 17

Нутгийн нийт бэлчээрийн 9.8 хувийг сум дундын отрын бүс нутаг  эзэлж байна. 

Орон нутгийн тусгай хэрэгцээний зориулалтаар аймгийн хэмжээнд 8 сумын хамарсан 19 байршилд хил заагийг тодорхойлон, 995,2 мян га бэлчээрийг оруулж, сум дундын отрын бүс нутгаар шинэчлэн батлууллаа гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар энэ оны 6 сарын 17-нд "Сум дундын отрын нөөц нутаг, түүний заагийг шинэчлэн тогтоох тухай" тогтоол гаргуулсан юм. Аймгийн газрын нэгдмэл сангийн мэдээллийн санд 995.2 мян га бэлчээрийг оруулснаар сум дундын отрын бүс нутаг нь нийт бэлчээрийн 9.8 хувьд хүрчээ. Отрын бүс нутагт  говийн оюу хөгжлийг дэмжих сангийн хөрөнгө оруулалтаар 18 инженерийн хийцтэй худаг шинээр гаргахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.  

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: