Галт зэвсгийн бүртгэл явуулж байна

2021 оны 11 сарын 17

Өмнөговь аймагт галт зэвсгийн бүртгэл явуулж байгаа тул бүртгэлд идэвхтэй хармагдахыг аймгийн Цагдаагийн газраас анхаарууллаа.

"Зэвсэг-2021" нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулж байгаатай холбоотойгоор энэ сарын 30-ны өдрийн дотор хувийн болон байгууллагын өмчлөл, эзэмшилд байгаа галт зэвсгийг гэрчилгээний хамт цагдаагийн газарт биечлэн ирж бүртгүүлэх шаардлагатай байгаа аж. Галт зэвсгээ бүртгүүлэхдээ галт зэвсгийн гэрчилгээ, иргэний үнэмлэх /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ/, галт зэвсгээ биет байдлаар авч ирнэ. Мөн бүртгүүлэлгүй ашиглаж байгаа галт зэвсгээ бүртгүүлэх шаардлагатай байгаа юм. Заасан хугацаанд өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг цагдаагийн байгууллагад бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэнэ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: