Ноён сумын төвд анх удаа хатуу хучилттай авто зам тавилаа

2021 оны 11 сарын 11

Өмнөговь аймгийн Ноён сумын төвд анх удаа хатуу хучилттай авто зам тавилаа.

Ноён суманд үйл ажиллагаа явуулдаг "Тера Энержи" ХХК, "Хур Эрдэнэ Баялаг" ХХК-иудын аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга нартай байгуулсан гурвалсан гэрээний хүрээнд энэхүү бүтээн байгуулалтыг хийлээ. Энэ сарын 10-нд болсон уг замыг хүлээн авах үйл ажиллгаанд  ​ИТХ-ын дарга, тус сумаас ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Б.Бадраа, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нар оролцлоо. 1,3 км автозамыг барьснаар сумын төвийн тоосжилт багасахаас гадна иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчин бүрдэж байгаа юм. Уг бүтээн байгуулалтыг "Замын Бетум" ХХК гүйцэтгэсэн байна.

Ташрамд Ноён сум нь 1923 онд байгуулагдсан, аймагтаа анхны сумдын нэг юм. Улаанбаатар хотоос 800 км, Даланзадгад хотоос 216 км-т оршдог бөгөөд баруун талаараа өөрийн аймгийн Гурвантэс сум, хойт талаараа Сэврэй сум, зүүн талаараа Баяндалай сум, урд талаараа БНХАУ-тай тус тус хиллэдэг.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: