"Агаарын бохирдлын эсрэг бидний үзэл бодол" цахим тэмцээний дүн гарчээ

2021 оны 11 сарын 10

Өмнөговь аймагт дунд сургуулийн хүүхдийн дунд "Агаарын бохирдлын эсрэг бидний үзэл бодол" дэвжээ-2021 цахим уралдааны дүн гарлаа.

Уг уралдааныг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, ГБХЗХГ хамтран зохион байгууллаа. Эх, хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх агаарын бохирдол, орчны тоосжилтын хор нөлөөг бууруулах чиглэлээр өсвөр үе, залуучуудын дуу хоолой, үзэл бодлыг сонсох, таньж мэдэх, зорилготой байв. Цахим дэвжээ тэмцээнд 8 багийн 50 гаруй сурагч оролцлоо.

Уралдааны 1-р байрт Даланзадгад сумын 5-р сургууль "Гангстар" баг, 2-р байрт Цогтцэций сумын 2-р сургуулийн "Junior Leaders" баг, 3-р байрт Даланзадгад сумын 3-р сургуулийн "L.G.O" баг тус тус шалгарлаа. Хүүхдэд ээлтэй орон нутгийг бий болгохын тулд хүүхэд, залуусын дуу хоолой, үзэл бодол зайлшгүй шаардлагатай байгааг зохион байгуулагчид онцолж байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: