Цасан шуурга шуурахыг анхааруулж байна

2021 оны 11 сарын 10

Өмнөговь аймгийн зарим нутгаар энэ сарын 15-нд цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

Тус аймгийн УЦУОШТ-ийн мэдээлж байгаагаар энэ сарын 10-нд зарим нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Мөн 15-нд зарим газраар цас орж цасан шуурга шуурах төлөвтэй байгаа гэлээ. Иймд малчид иргэд тухайн өдөр анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна. 15-ыг хүртэл ихэнх нутгаар дулаан байх бөгөөд шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: