Хөрсгүй тариалалтын сургалт болно

2021 оны 11 сарын 10

Малын тэжээлийн ургамлын хөрсгүй тариалалтын сургалтыг Даланзадгадад зохион байгуулна.

“Даланзадгадад үйлдвэрлэв” хөтөлбөрийн хүрээнд тэжээлийн ургамал тариалах, дарш бэлтгэх, хөрсгүй орчинд ногоон тэжээл тариалах талбайн сургалтыг энэ сарын 14-нд зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. “DZ - Agro Park”-д болох сургалтад оролцох хүсэлтэй эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид, малчид харьяа багийн төвүүдэд бүртгэж байна.

Ташрамд, Даланзадгад сум 2020 оны жилийн эцсийн тооллогоор 444 малчин өрхийн 136,4 мянган мал тоолуулжээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: