Коронавирусний халдвар 166-аар нэмэгдлээ

2021 оны 09 сарын 16

Өмнөговь аймагт коронавирусний халдварын тохиолдол нийтдээ 3876 боллоо гэж аймгийн Онцгой комиссоос мэдээлж байна.

Энэ сарын 15-ны өдрийн байдлаар шинээр 166 халдварын тохиолдол батлагджээ. Үүнээс Даланзадгадад 73 гарсан нь хамгийн өндөр байгаа юм. Мөн Цогтцэцийд 39, Ханбогдод 19, Булганд 11, Ханхонгор, Номгон, Гурвантэс, Цогт-Овоод тус бүр 3, Ноёнд 6, Манлайд 4, Сэврэй, Мандал-Овоо суманд тус бүр нэг тохиолдол шинээр бүртгэгдээд байна. Эдгээрийн дотор 17 хүртэлх насны 23 хүүхэд байгаа юм.

Аймгийн МХГ-ын улсын байцаагч Б.Гантулга "Цар тахалтай тэмцэх, халдварын тархалтыг зогсооход чиглэсэн хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор энэ сарын 13-25-ны өдөр хүртэл хөдөлгөөний хязгаарлалтыг тогтоосон Засаг даргын захирамж гарсан. Манай байгууллагын зүгээс уг захирамжийн хэрэгжилтийг хангуулахаар хяналт тавин ажиллаж байна. Өмнөх хяналт шалгалтуудтай харьцуулахад иргэд болон үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагууд халдвар хамгааллын дэглэмээ сайтар ханган ажиллаж байна" гэлээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: