Ойрын хавьтлын тусгаарлалтад 246 сурагч байна

2021 оны 09 сарын 16

Ойрын хавьтлын тусгаарлалтад багш, ажилтан 70, 246 сурагч байгаа гэж аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Өмнөговь аймгийн Засаг даргын 2021 оны 9-р сарын 9-ний A/1013 захирамжийн хүрээнд цэцэрлэг, сургуулийн сургалтын үйл ажиллагааг бүрэн цахимд шилжүүлээд байгаа юм. Энэ сарын 14-ний байдлаар 22 сургуулийн 512 бүлгийн 14912 сурагчаас цахим сургалтад 13514 сурагч хамрагдаж байна. 1562 сурагч сургалтад хамрагдаж чадахгүй байгаа бөгөөд цахим хичээлийн оролцоо 90,6 хувьтай байгаа юм. Засаг даргын захирамж гарахаас өмнө сургуулийн 2 бүлэг халдварын улмаас цахим сургалтад шилжээд байсан билээ. Аймгийн хэмжээнд 26 багш, 20 ажилтан, 89 сурагч ковидоор өвчлөөд байна. Энэ сарын 15-ны байдлаар багш, ажилчдын шинэ тохиолдлын тоо 11, сурагчдын шинэ тохиолдлын тоо 23 бүртгэгдлээ

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: