Ургац хураалт 30 гаруй хувьтай байна

2021 оны 09 сарын 10

Өмнөговь аймгийн хэмжээнд ургац хураалт 30 гаруй хувьтай байна гэж ХХААГ-аас мэдээллээ.

Энэ онд тус аймагт төмс 61.6 гад, хүнсний ногоо 110.2 га талбайд, тэжээлийн ургамал 70.6 га талбайд, жимс, жимсгэнэ 33.2 га талбайд тариалж нийт 275.7 га талбайгаас 1800 орчим тн ургац хураан авахаар төлөвлөөд байгаа юм. Газар тариаланг хөгжүүлэх зорилгоор Булган, Сэврэй, Хүрмэн, Ноён сумын зоорь, Гурвантэс сумын услалтын системийг засварласан. Газар тариалан эрхлэгчиддээ дэмжиж энэ сарын 27-ыг хүртэл Өмнөговьт тарьж ургуулсан хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг аймгийн төвд зохион байгуулж байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: