12 суманд Залуучуудын хөгжлийн төвийг байгуулахаар зорьж байна

2021 оны 09 сарын 08

Өмнөговь аймгийн зургаан сум Залуучуудын хөгжлийн төвтэй боллоо.

Залуучуудын хөгжлийг дэмжих хууль, залуучуудын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Цогтцэций, Даланзадгад, Ханбогдод энэхүү төвийг байгуулсан байсан. Энэ онд Гурвантэс Номгон Булган суманд байгуулснаар ийнхүү зургаан суманд залуучуудаа дэмжиж хамтран ажиллах боломж бүрдлээ.

Аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Эрдэнэцэцэг "Өмнөговь аймаг сумдадаа Залуучуудын хөгжлийн төв байгуулан ажиллаж байгаа нь 21 аймгаас илүү онцлогтой. Энэхүү төв нь залуучуудын хөгжил оролцоог нэмэгдүүлэх амьдрах ухаанд сургах, харилцаа хандлагыг сайжруулах, гэр бүлийн боловсрол олгох, ажил мэргэжлийн чиг баримжаа олгож холбон зуучлан, залуучуудын сонирхлын клуб, сайн дурын үйл ажиллагааг дэмжих зорилготой" гэлээ.

Тус аймгийг 2021-2024 онд хөгжүүлэх “Нутгийн хишиг” хөтөлбөр, НҮБын Хүн амын сан, Өмнөговь аймагт хэрэгжиж байгаа эмэгтэйчүүд хүүхдийн эрүүл мэндийг дэмжих нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд дээрх ажлыг хийж байгаа юм. Залуус хөтөлбөрийн хүрээнд нийт 12 суманд Залуучуудын хөгжлийн төвийг байгуулахаар зорин ажиллаж байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: