Урьдчилан сэргийлэх үзлэгээр архаг өвчтэй 164 залуусыг илрүүлжээ

2021 оны 09 сарын 08

Өмнөговь аймагт оюутан залуусын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт нийт 515 залуучуудыг хамруулсан байна.

Тус аймгийг 2021-2024 онд хөгжүүлэх “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд “Эрүүл Өмнөговь” зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд Нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэндийн газраас хамтран зохион байгуулсан оюутан, залуусын урьдчилан сэргийлэх үзлэгт Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Өрхийн эрүүл мэндийн төв, Сумын эрүүл мэндийн төв, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, соёл урлагийн газрын эмч, мэргэжилтнүүд хамтран оролцлоо. Оюутан сурагчдын эрүүл мэндийн үзлэгт нийт 515 залуучууд хамрагдаж, давхардсан тоогоор 3204 үзлэг хийснээс 268 өвчлөл илрүүлсэн байна. Үүнээс 164 буюу 61,2 хувь нь хуучин (архаг) өвчлөл байв. Эдгээрийн 45 хувьд эмчилгээ заасан ба яаралтай эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай 2 хүнийг эмчийн хяналтад оруулжээ. ГБХЗХГ-аас хяналтад авч, давтан сэтгэлзүйн зөвлөгөө өгөх шаардлагатай 2 хүн байв. Мөн дараагийн шатлалд онош тодруулах шаардлагатай 54 хүнд зөвлөгөө өгчээ. Үзлэгийн үр дүнд нэг хүнээс Тэмбүүгийн сорил эерэг гарсан тул лавлагаа шинжилгээг БОЭТ-д хийж, хавьтлыг тогтоон шинжилж байна. Гепатит В вирус 2, гепатит С вирус 1 илэрсэн тул дотрын нарийн мэргэжлийн эмчийн хяналтад авч, цаашид гарах хүндрэлээс сэргийлжээ. Цаашид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт иргэдийг үе шаттайгаар хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: