Даланзадгадаас хамгийн олон буюу 21 тохиолдол илэрлээ

2021 оны 09 сарын 07

Өмнөговь аймагт коронавирусний халдвар 48-аар нэмэгдлээ.

Энэ сарын 7-ны байдлаар Өмнөговь аймгийн хэмжээнд 48 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 7 тохиолдол нь хүүхэд байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Даланзадгадад 21, Цогтцэцийд 7, Ханхонгорт 2, Сэврэйд 2, Булганд 2 тохиолдолд гарчээ. Мөн Баяндалай суманд 2, Ханбогдод 6, Хүрмэнд 3, Оюутолгой ХХК-иас 3 тохиолдол илэрчээ. Тус аймагт энэ сарын 6-нд 74, 5-нд 54, 4-нд 91 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Иргэдэд анхааруулахад халдвар хамгааллын дэглэмээ сахих, олон хүн цугласан газар очихгүй байх, хурим найр хийхгүй байхыг уриалж байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: