Арвайхээрт хармаг нутагшуулахаар болов

2021 оны 09 сарын 03

Өмнөговь аймгаас Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд нутагшуулахаар 1650 ширхэг хармагийн үрсэлгээ явууллаа.

Тус сумын “Алтан холбоо” ХХК "Хатан хармаг кластер хөгжлийн хөтөлбөр"-тэй хамтран ажиллах гэрээний хүрээнд ийнхүү хармаг тариалах аж ахуйг үүсгэн байгуулахаар ажлаа эхлүүлжээ. Хангайн аймгуудад ургагдаггүй говийн жимсийг тарималжуулан Монгол орноо хармагжуулах "Хатан хармаг кластер хөгжлийн хөтөлбөр"-ийн үйл ажиллагаа ийн үргэлжилж байгаа юм. Одоогийн байдлаар 19 аймагт өрх, таван аймагт аж ахуй нэгж хармаг тариалж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд "Хатан хармаг" ХХК 50 орчим нэр төрлийн загвар бүтээгдэхүүн үйлдвэрлэн хармагаар шинэ эдийн засаг босгох боломж байгааг иргэдэд уриалж байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: