Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк танилцууллаа

2021 оны 09 сарын 02

“Эрхэт Монгол” групп, “Мега Вүүд” ХХК-ийн хамтран хэрэгжүүлж буй Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парктай УИХ-ын дарга Г.Занданшатар биечлэн ирж танилцсан бол Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх өрөөндөө хүлээн авч уулзлаа. Бүтээн байгуулалтын төслүүдээ танилцуулахын зэрэгцээ барилгын материалын үйлдвэрүүдийг кластер хэлбэрээр хөгжүүлэх томоохон боломж байгаа талаарх судалгаа, байр суурийг хуваалцсан байна.

Монгол Улсын нийт импортын 33%-ийг барилгын материал, дагалдах түүхий эд эзэлж байна. Үүнийг багасгах, эсрэгээрээ экспортыг нэмэгдүүлэх бүрэн боломж бий. “Эрхэт Монгол” групп, “Мега Вүүд” ХХК хамтран 12 чиглэлийн барилгын материалын кластерын зохион байгуулалттай үйлдвэрийг ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа юм. Бүтээн байгуулалтын ажил 98%-д хүрсэн. Тун удахгүй олон нийтэд төслөө танилцуулах ажээ. Монгол Улс үйлдвэрлэгч орон болоход барилгын салбарын бизнес эрхлэгчид томоохон хувь нэмрээ оруулах боломжтой. Иймд илүү олуулаа хамтран ажиллахыг уриаллаа.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: