"Эко түншлэл"-ийн санамж бичигт гарын үсэг зурлаа

2021 оны 08 сарын 31

Тогтвортой ногоон хөгжлийн төлөө хамтран ажиллах "Эко түншлэл"-ийн санамж бичиг үйлдлээ.

“Таван толгой төмөр зам” ХХК, “Галтууд” ХХК-ийн Хатан хармаг кластер хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллахаар болсон байна. Уг санамж бичигт элсний нүүдлийг зохистой хорих, цөлжилтийн сөрөг нөлөөллийг багасгах, тогтвортой ногоон хөгжлийн төлөө хамтран ажиллахаар тусгажээ. Галтууд ХХК-ийн гүйцэтгэх захирал, Хатан хармаг кластер хөгжлийн хөтөлбөрийн удирдагч Б.Баярчимэг "Говийн байгалийг хамгаалах, сэргээх талаар мэдлэг хуримтлуулж, санаа чилээн, үйлдэл болгон хэрэгжүүлж “Таван толгой төмөр зам” ХХК-ийн удирдлагууд, хамт олны үйлсэд баяртай байна" гэлээ. Хатан хармаг кластер хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Амин хэлхээ байгаль сангаар дамжуулан элсний нүүдлийг хорих, говийн унаган жимс хармагийг хамгаалж, хармагний бутны нөхөн сэргээлтийн ажлыг аймагтаа хийж байгаа юм.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: