“Өмнөговьд тарьж ургуулав” хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна

2021 оны 08 сарын 31

“Өмнөговьд тарьж ургуулав” нэртэй хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг Өмнөговь аймгийн төв Даланзадгадад зохион байгуулж байна.

Ажнай талбайд нээсэн уг өргөтгөсөн худалдаа 9 дүгээр сарын 27 хүртэл үргэлжилнэ. Тус аймгийн ХХААГ-ын дарга Ш.Бат-Эрдэнэ "Аймгийн Засаг даргын захирамжаар Даланзадгад сум, МХГ, ЭМГ, ХХААГ, Стандарт хэмжил зүй зэрэг байгууллага орсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн уг ажлыг зохион байгуулж байна. Энд Өмнөговьт тарьж ургуулсан, стандартын шаардлага хангасан хүнсний ногоог худалдаалж байна. Ер нь хүнсний ногоо тариалдаг бусад сумдын ногоочид энд ирж хураасан ургацаа борлуулах боломжтой" гэлээ. Тухайн худалдаа явуулж байгаа талбайг ариутган халдваргүйжүүлж байгаа бөгөөд ногоо борлуулж байгаа иргэдийг коронавирсний шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж байгаа аж.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: