Уул уурхайн тээвэрлэлтийн байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах бодлого хэрэгжүүлнэ

2021 оны 08 сарын 31

Өмнөговьт уул уурхайн тээвэрлэлтийн байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах бодлого, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо.

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Өмнөговь аймгийн авто тээвэрчдийн нэгдсэн холбоо НҮТББ-ын тэргүүн Б.Адъяабаатар нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн хариуцлагатай жишиг тээвэрлэлтийг хөгжүүлэх, орон нутгийн иргэдийг тээврийн салбарт бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, иргэдийг ажлын байраар хангахад хамтарч ажиллах юм. Санамж бичгийн хүрээнд авто тээвэрчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тээврийн салбарын хүний нөөцийг бүрдүүлэх, жолооч нарын хариуцлага, ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хамтарсан хурал, хэлэлцүүлэг, өдөрлөг Уул уурхайн тээвэр ложистикийн чуулганыг жил бүр Өмнөговь аймагт зохион байгуулж, түүнээс гарсан гарц шийдлийг хамтран хэрэгжүүлэх юм. Мөн уул уурхайн тээврийн бодлого, уул уурхайн тээвэрлэлтийн байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах бодлого, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж. Үүнээс гадна аймаг, орон нутгаас гаргаж байгаа цаг үеийн шинжтэй шийдвэрийн хэрэгжилтийг тээвэрчдийн дунд зохион байгуулах, нүүрс тээврийн жолооч нар, тэдний ар гэрийн нийгмийн асуудлыг сайжруулах чиглэлээр төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр болжээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: