Шинэ ногооны ургац худалдаанд гараад байна

2021 оны 08 сарын 20

Аймгийн хэмжээнд 2021 онд нийт 275.7 га талбайгаас 1800 орчим тн ургац хураан авахаар төлөвлөсөн.

Үүнээс төмс 59,6га, хүнсний ногоо 88,3га, тэжээлийн ургамал 32,7га-д тариалсан байна. ХХААХҮЯамнаас олгосон үрийг 15 сумын ногоочдод хүргэсэн юм. Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сангийн дэмжлэгээр 30 ширхэг хүлэмжийг газар тариалан эрхлэгч нарт олгосон байна. Газар тариаланг хөгжүүлэх зорилгоор Булган, Сэврэй, Хүрмэн, Ноён сумын зоорь, Гурвантэс сумын услалтын системийг энэ онд засварлажээ. Аймгийн хэмжээнд тариалалтын ажил хэвийн явж, тариаланчид одоо ургацаа хураан шинэ ургацын ногоог худалдан борлуулж байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: